top of page

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Мони Маркет Фанд ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо ISO/IEC 27001:2022 стандартаар баталгаажуулсан. Бид тус стандартын шаардлагыг жил бүр ханган ажиллаж, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг.

Бид өөрийн болон харилцагч, хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хамгаалж, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалахдаа Монгол Улсын хууль тогтоомж болон мэдээллийн аюулгүй байдлын холбогдох шаардлагыг мөрдөнө.​

​

  • Мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулна.

  • Мэдээллийг зөвшөөрсөн болон анх танилцуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах бол хуульд нийцүүлэн нэмэлт зөвшөөрөл авна.

  • Мэдээлэлд хандах эрхийг ажлын чиг үүрэгтэй нь уялдуулан хязгаарлаж, мэдээллийн нууцлалыг хамгаалах арга хэмжээ авна.

  • ISO/IEC 27001:2022 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, хамгаалалтын хяналтыг үнэлж, шаардлагатай сайжруулалтыг тогтмол хийнэ.

  • Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад мэдээлэл боловсруулах үүрэг шилжүүлэх тохиолдолд гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийг хамгаалах шаардлага тавина.

  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд нөлөөллийг хязгаарлах, зөрчлийг шийдвэрлэх болон хуульд заасан арга хэмжээг авна.

  • Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран бид хүний хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.

Хүний хувийн мэдээлэлийн нууцлалын бодлого

Таны хувийн мэдээллийг хүндэтгэн хамгаалах нь бидний хувьд чухал. Энэхүү бодлогоор Мони Маркет Фанд ХХК таны мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдаг талаар танилцуулна.

 

Бид хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон үйл ажиллагаанд хамаарах бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулна.

Хувийн мэдээлэл гэж юу вэ?

Хувийн мэдээлэл гэдэг нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой мэдээлэл юм. Үүнд хүний эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн огноо, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч болон бусад мэдээлэл хамаарна.

 

Хүний эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл хамаарна.

Зөвшөөрөл өгөх болон татгалзах

Бид мэдээллийг цуглуулах үед ямар мэдээллийг, ямар зорилгоор ашиглах болон шаардлагатай тохиолдолд хэнтэй хуваалцах талаар танд ойлгомжтой байдлаар мэдээлнэ. Хуульд заасан бусад үндэслэл үйлчлэхгүй бол мэдээлэл цуглуулах, дамжуулахад таны зөвшөөрлийг авна.

 

Та зөвшөөрөл өгөхөөс татгалзах, эсхүл өмнө өгсөн зөвшөөрлөө буцаах хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ хүссэн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгөхгүй, эсвэл хуульд заасан үндэслэлээр боловсруулах боломжгүй бол тухайн үйлчилгээ, хүсэлтийг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдаж болно.

Бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?

Таны хүсэлт, авч буй үйлчилгээ болон харилцааны шинжээс хамааран зөвхөн шаардлагатай мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Холбоо барих мэдээлэл: овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг болон таны өгсөн холбоо барих бусад мэдээлэл;

  • Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл: үйлчилгээний хүсэлт, гэрээ, төлбөр тооцоо болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл;

  • Харилцааны мэдээлэл: бидэнд илгээсэн хүсэлт, санал, гомдол болон тэдгээртэй холбоотой харилцаа;

  • Веб сайтын техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмж, хөтөчийн төрөл, веб сайтад хандсан огноо, цаг болон системийн ажиллагааны бүртгэл;

  • Бусад эх сурвалжаас авсан мэдээлэл: хуульд нийцсэн үндэслэлээр, эсхүл таны зөвшөөрлөөр эрх бүхий эх сурвалжаас авсан, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл.

Хүний эмзэг мэдээллийг ердийн байдлаар цуглуулахгүй. Тодорхой үйлчилгээ эсвэл хуульд заасан үндэслэлээр шаардлагатай тохиолдолд мэдээллийн төрөл, зорилго, үндэслэлийг тусад нь танилцуулна.

Бид яагаад хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?

Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:

  • Таны хүсэлт, лавлагаа, санал, гомдолд хариу өгөх;

  • Таны хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх;

  • Таны мэдээллийг таньж баталгаажуулах, үйлчилгээний бүртгэлийг хөтлөх;

  • Веб сайт болон үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах;

  • Залилан, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

  • Хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

  • Таны зөвшөөрөлтэй тохиолдолд мэдээ, мэдээлэл болон үйлчилгээний санал хүргүүлэх.

Бид хэрхэн мэдээлэл цуглуулдаг вэ?

Бид таныг веб сайтын маягт бөглөх, и-мэйл болон утсаар холбогдох, үйлчилгээ хүсэх, гэрээ байгуулах, санал хүсэлт илгээх үед мэдээллийг шууд авна. Веб сайтын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах хүрээнд техникийн мэдээлэл автоматаар бүртгэгдэж болно.

Гуравдагч эх сурвалжаас мэдээлэл авах тохиолдолд хуульд нийцсэн үндэслэл, эсхүл таны зөвшөөрөлд тулгуурлана.

Цахим системээр мэдээлэл авах, баталгаажуулах

Таны хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, таныг цахимаар таньж баталгаажуулах, мэдээллийн үнэн зөвийг шалгах, цахим баримт бичигт гарын үсэг зурах зорилгоор бид ДАН болон G-sign системийг ашиглаж болно.

  • ДАН системээр таныг цахим орчинд таньж, баталгаажуулна.

  • G-sign системээр цахим баримт бичигт гарын үсэг зурах, гарын үсгийн мэдээллийг баталгаажуулах үйлдэл хийнэ.

Хувийн мэдээллийг ашиглах, хадгалах, устгах

Бид мэдээллийг зөвхөн танилцуулсан зорилго болон хууль ёсны үндэслэлийн хүрээнд ашиглана. Мэдээллийг тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаанд, холбогдох хууль тогтоомж болон гэрээнд заасан шаардлагыг харгалзан хадгална.

Хадгалах шаардлага дууссан үед мэдээллийг хуульд нийцүүлэн устгах, эсхүл тухайн хүнийг тодорхойлох боломжгүй болгоно.

Бид таны мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?

Таны мэдээллийг зөвхөн шаардлагатай тохиолдолд, зохих үндэслэлээр дараах этгээдтэй хуваалцаж болно:

  • Үйлчилгээ, веб сайт, мэдээллийн технологийн системийг ажиллуулахад оролцдог гэрээт үйлчилгээ үзүүлэгч;

  • Таны зөвшөөрсөн этгээд, эсхүл таныг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий хүн;

  • Хуульд заасан үндэслэлээр мэдээлэл шаардсан эрх бүхий байгууллага;

  • Хуульд зөвшөөрсөн хүрээнд Компанийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай этгээд.

Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээ үзүүлэгчтэй мэдээлэл хуваалцахдаа зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулна.

Хувийн мэдээллийн хүсэлт

Та өөрийн мэдээллийн талаар лавлах, мэдээлэл цуглуулсан эсэх болон ашиглах зорилгыг мэдэх, алдаатай мэдээллийг засуулах, хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах, хуулбар авах, зөвшөөрлөө буцаах хүсэлт гаргаж болно.

Хүсэлтээ contact@moneymarket.mn хаягаар илгээнэ үү. Хүсэлтийг шийдвэрлэхийн өмнө таныг таньж баталгаажуулах мэдээлэл шаардаж болно. Хүсэлтийг хуульд заасан эрх, хязгаарлалт болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэнэ.

Веб сайтын хэрэглээний мэдээлэл

Таныг манай веб сайтад хандах үед сайтын ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор техникийн мэдээлэл бүртгэгдэж болно. Үүнд IP хаяг, хандсан огноо, цаг, үзсэн хуудас, төхөөрөмж болон хөтөчийн төрөл, үйлдлийн систем, веб сайтад хийсэн үйлдэлтэй холбоотой мэдээлэл багтаж болно.

Бид энэ мэдээллийг веб сайтын ажиллагааг хэвийн байлгах, алдаа доголдлыг илрүүлж засах, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх, сайтын хүртээмж болон хэрэглээг сайжруулахад ашиглана. Мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална.

Хяналт ба хэрэгжилт

Мони Маркет Фанд ХХК нь энэхүү бодлогын хэрэгжилтийг хариуцаж, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомж болон ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад нийцүүлэн хянан сайжруулна.

bottom of page