top of page

Арилждаг хадгаламж


Уг бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал нь гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжийн сертификат эзэмшигч нь гэрээний хугацаагаа цуцалж анх тохирсон хадгаламжийн хүүгээ бууруулж авахгүй, эсвэл хадгаламж барьцаалсан зээл авч, нэмэлт хүү төлөхгүйгээр эзэмшсэн хоногоороо хадгаламжийн хүүгээ бүтнээр нь өөрөө авч бусад харилцагч нарт үлдсэн хүү, хугацаа дуусах хүртэл хадгаламжийн сертификатаа худалдаж болдгоороо энгийн хадгаламжийн бүтээгдэхүүнээс ялгаатай юм.


Мөн хоёрдогч зах зээлээс хадгаламжийн сертификат худалдаж авсан харилцагч богино хугацаанд харьцангуй өндөр өгөөж хүртэх боломжтой. Хадгаламжийн сертификатыг анхдагч зах зээлд анх гаргасан банк, түүнийг эзэмшигч, хоёрдогч зах зээлд худалдах болон худалдан авсан харилцагч гэх мэт оролцогч бүх талуудад давуу талтай бүтээгдэхүүн юм.

34 views0 comments

Recent Posts

See All
bottom of page