Мөнгөний захын Бүтээгдэхүүн

Хадгаламжийн сертификат
Арилжааны банкны нэг төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүн бөгөөд Мони Маркет Фанд ХХК нь Банктай хамтран өөрсдийн цахим платформоор дамжуулан хадгаламжийн сертификатын арилжааг эхлүүлсэн. Энэхүү бүтээгдэхүүний давуу тал нь хоёрдогч зах зээлд өөрийн эзэмшлийн хадгаламжийн сертификатыг мөнгөний захын платформоор дамжуулан худалдсанаар хугацаатай хадгаламжтай харьцуулахад хуримтлагдсан хүүгээ бүтэн авч үлдсэн хугацааны хүүгээ худалдан авсан гуравдагч этгээдэд шилжүүлдэг онцлогтой юм.

Нэхэмжлэхийн санхүүжилт
Энэ нь худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчийн хоорондын гэрээний дагуу үүссэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийн нэхэмжлэхийг төлөгдөх хугацаанаас нь өмнө хямдруулан худалдах, худалдан авах боломжтой, өндөр өгөөж бүхий санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Арилжааны бичиг
Commercial paper буюу Арилжааны бичиг нь тогтсон хугацаанд, тодорхой хямдруулалттай эх үүсвэр татах боломжтой мөнгөний зах зээлийн түгээмэл хэрэгслүүдийн нэг юм.
Аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн, богино хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг уян хатан, зах зээлийн нөхцөлд нийцүүлэн татах боломжийг олгодог. Бондоос ялгаатай нь 270 хоногоос богино хугацаатай байдаг.


