"Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг 10-р сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар эхлүүллээ.
"Мони Маркет Фанд" ХХК иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд "Дэлхийн хуримтлалын өдөр” 2023-т мөнгөний захад шинээр нэвтрүүлсэн "Арилждаг хадгаламж" бүтээгдэхүүнээр оролцлоо.
Монголбанкны Санхүүгийн боловсрол -ын төвөөс зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь 2023 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Comments