top of page

Money Market Fund LLC

Репо зээл гэж юу вэ?

Эх үүсвэрийн хэрэгцээтэй ББСБ, мөнгөн хөрөнгийн чөлөөт эх үүсвэртэй ББСБ-д репо нөхцөлөөр хэвийн зээлийн багцаа худалдах, буцаан худалдан авах Репо зээлийн арилжааны үйл ажиллагааг Мони Маркет цахим платформоор дамжуулан зохион байгуулж байна.

 

Олон улсад түгээмэл ашиглагддаг Репо санхүүжилтийн нөхцөлийг ашигласнаар ББСБ хоорондын цоо шинэ мөнгөний захын үйл ажиллагааг нэвтрүүлсэн анхны цахим платформ болж, зах зээлийн зарчмаар санхүүгийн үүсмэл хэрэгсэл арилжаалагдаж эхэлснээрээ чухал ач холбогдолтой.

    • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу 1 (жил) болон түүнээс дээш жил хэвийн үйл ажиллагаа эрхэлсэн байх; 

    • Эцсийн өмчлөгчийг үнэн зөв тодорхойлж ирүүлсэн байх; 

    • Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зохицуулагч байгууллагаас түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх; 

    • Дампуурлын хэрэг болон татан буулгах үйл ажиллагаа эхлүүлээгүй байх; 

    • Холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болон хамтран ажилласнаар цаашид эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байх; 

    • Хүсэлт албан бичгээр;

    • Мони маркет фанд ХХК-тай Нууцлалын гэрээ байгуулна;

    • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн лавлагаа;

    • Эцсийн өмчлөгчийг тодорхойлсон хуудас /Хавсралтын дагуу, эцсийн өмчлөгчдийн иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжил, боловсрол, ажлын товч түүх/;

    • Гүйцэтгэх удирдлагын Репо зээл олгох хэлцэл хийх эрхийн хэмжээг тогтоосон ТУЗ-ийн хурлын тогтоол, шийдвэр (Компанийн дүрэмд энэ тухай тусгагдсан бол шаардлагагүй);

    • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд;

    • Зохицуулагч байгууллагаас тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жил хангаж ажилласан байх, түүнийг зохицуулагч байгууллагаас ирүүлсэн тайлангийн хариугаар баталгаажуулна.

    • Тайлангийн хариу ирээгүй бол зохицуулагч байгууллагад хүсэлт гарган авч, хувийг ММФ-д ирүүлнэ;

    • ММФ-с шаардсан бусад материал;

    1. Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар, боловсрол, мэргэжил, ажлын товч түүх

    2. Сүүлийн улирлын санхүүгийн тайлан

    • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу 3 (гурав) болон түүнээс дээш жил хэвийн үйл ажиллагаа эрхэлсэн байх; 

    • Зохицуулагч байгууллагаас тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 1 жил хангаж ажилласан байх; 

    • Сүүлийн 2 улирлын байдлаар анхаарал хандуулах болон чанаргүй ангилалтай зээл нь нийт зээлийн багцын 10%-иас хэтрэхгүй байх; 

    • Тухайн хүсэлт гаргагчийн хувьд Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар анхаарал хандуулах болон чанаргүй ангилалтай зээлийн үлдэгдэлгүй байх; 

    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолт ирүүлэх; 

    • Шаардлага хангахуйц хэвийн зээлийн багцтай байх байх; 

    • Эцсийн өмчлөгчийг үнэн зөв тодорхойлж ирүүлсэн байх; 

    • Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зохицуулагч байгууллагаас түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх; 

    • Дампуурлын хэрэг болон татан буулгах үйл ажиллагаа эхлүүлээгүй байх; 

    • Холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болон хамтран ажилласнаар цаашид эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байх; 

    • Хүсэлт албан бичгээр; 

    • Мони маркет фанд ХХК-тай Нууцлалын гэрээ байгуулна; 

    • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,  

    • хуулийн этгээдийн лавлагаа; 

    • Эцсийн өмчлөгчийг тодорхойлсон хуудас /Хавсралтын дагуу, эцсийн өмчлөгчдийн иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжил, боловсрол, ажлын түүх/; 

    • Гүйцэтгэх удирдлагын Репо зээл авах хэлцэл хийх эрхийн хэмжээг тогтоосон ТУЗ-ийн хурлын тогтоол, шийдвэр (Компанийн дүрэмд энэ тухай тусгагдсан бол шаардлагагүй) 

    • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд; 

    • Компанийн танилцуулга (бизнес төлөвлөгөө); 

    • Зохицуулагч байгууллагаас тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 1 жил хангаж ажилласан байх, түүнийг зохицуулагч байгууллагаас ирүүлсэн тайлангийн хариугаар баталгаажуулна.

    • Тайлангийн хариу ирээгүй бол зохицуулагч байгууллагад хүсэлт гарган авч, хувийг ММФ-д ирүүлнэ; 

    • Жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан, сүүлийн улирлын санхүүгийн тайлан 

    • ШШГЕГ-аас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолт 

    • Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-гийн лавлагаа /Хүсэлт гаргагчийн/; 

    • Сүүлийн улирлын зээлийн багцын мэдээлэл (зээлдэгчийн тоо, бүтээгдэхүүний төрөл, хэвийн зээлийн багц, анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн багцын харьцаа үзүүлэлтүүд багтана); 

    • Нийт хэвийн зээлийн багцын мэдээлэл (хүсэлт гаргасан өдрөөр зээлдэгчийн тоо, бүтээгдэхүүний төрөл, барьцаа гэх мэт) 

    • ММФ-с шаардсан бусад материал; 

    • Өмнөх оны болон сүүлийн улирлын баланс тайланд тусгасан хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг баталгаажуулсан дансны хуулгуудыг ирүүлэх. 

    1. Оны эхнээс хүсэлт ирүүлэх өдөр хүртэл ББСБ-ын орох, гарах мөнгөн урсгалын мэдээллийг ирүүлэх 

    2. Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжил, ажлын түүхийн мэдээлэл 

"Мони маркет фанд” ХХК © 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 1-р хороо, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд “Жи Жи” тауэр, 10-р давхар

 

+976 7018 7700

 

contact@moneymarket.mn

bottom of page