Сэндбоксын зохицуулалтын орчинд нэгдэн орлоо.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Мони Маркет Фанд ХХК-иас нэвтрүүлж буй Банкны бус санхүүгийн байгууллагууд хоорондын мөнгөний захын Цахим платформоор дамжуулан арилжаалагдах РЕПО ЗЭЭЛ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Санхүүгийн зохицуулах хорооны Даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 339 дугаар тушаалын дагуу Сэндбоксын зохицуулалтын орчинд 2 дахь төсөл болж, амжилттай нэгдэн орлоо. 

