Мөнгөний захын үйл ажиллагааны танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.
Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд Монголбанкинд мөнгөний захын чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж буй Бие даасан зөвлөх ноён Норитака Акамацу, Хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний Лонг Терм Партнерс оф Монголиа ХХК-ний Ерөнхий захирал ноён Д.Баярсайхан болон Монголбанкны төлөөлөл хүрэлцэн ирж, Мони Маркет Фанд ХХК, Мөнгөний захын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.