Ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөр ирэх тусам Мөнгөний захын үйл ажиллагаанд оролцох оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа нь банкны бус санхүүгийн байгууллага хоорондын зах дээр богино хугацаат санхүүгийн хэрэгсэл нэн шаардлагатай байгааг харуулсаар байна.
Үүний хүрээнд "Мони Маркет Фанд" ХХК-иас Банкны бус санхүүгийн байгууллага хоорондын Мөнгөний захын оролцогч ББСБ-уудад зориулсан Репо зээлийн талаарх ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Бид дараагийн сургалтаа онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Банкны бус санхүүгийн байгууллагын хамт олон та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
"Мони Маркет Фанд" ХХК