Мөнгөний захын 2022 оны анхны арилжаа амжилттай хийгдлээ.
Мөнгөний захын 2022 оны анхны арилжаа 1 дүгээр сарын 4-ний өдөр амжилттай явагдлаа.
Дэлхий нийтээр санхүүгийн байгууллагуудын хувьд санхүүгийн жилийн сүүлийн долоо хоног, шинэ оны эхний долоо хоногт арилжаанд төдийлөн идэвхитэй байдаггүй хэдий ч, өнөөдрийн арилжаагаар нийт 400.0 сая төгрөгийн репо зээлийн эргэн төлөлт хийгдэж, 500.0 сая төгрөгийн худалдан авах буюу зээл олгох, 300.0 сая төгрөгийн худалдах буюу зээл авах санал ирүүлснээс худалдах саналууд 100% биелж, 14 хоногийн хугацаатай 100.0 сая төгрөгийн, 28 хоногийн хугацаатай 200.0 сая төгрөгийн репо зээл тус тус арилжаалагдлаа.
Цаашид мөнгөний захын оролцогчдын тоо болон репо зээлийн арилжааны хэмжээ улам нэмэгдэхийн хэрээр санхүүгийн зах зээл дээрх зээлийн хүү бодитоор буурах бидний үндсэн зорилт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. 
МОНИ МАРКЕТ ФАНД ХХК