МӨНГӨНИЙ ЗАХЫН ПЛАТФОРМЫН АНХНЫ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Мони Маркет Фанд ХХК-ийн нэвтрүүлсэн
Мөнгөнийн захын платформын анхны арилжаа өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын
21-ний өдөр амжилттай явагдаж дууслаа. Уг арилжаагаар нийт 22 удаагийн
саналаар, нийт 1.1 тэрбум төгрөгийн худалдан авах буюу зээл
олгох, 1.9 тэрбум төгрөгийн худалдах буюу зээл авах санал ирж, үүнээс 610.0 сая
төгрөгийн арилжааны санал амжилттай биеллээ. Дээрх арилжааны үр дүнд анх удаа мөнгөний захын дундаж
хүү тогтсоноороо онцлогтой байсан бөгөөд 7 хоногийн Репо зээлийн хүү 15.6%, 14
хоногийн Репо зээлийн хүү 17.0%, 28 хоногийн Репо зээлийн хүү 18.3% дээр
тогтлоо. Эдгээр дундаж хүү тогтсоноор цаашдын арилжааны жишиг хүү /reference
rate/ болох давуу талтай ба мэдээж тухайн байгууллагын санхүүгийн нөхцөл
байдлаас хамаарч өөрчлөгдөх боломжтой юм. Цаашид Мөнгөний захын
платформын арилжаа долоо хоног бүрийн Мягмар гарагт 10:00-13:00 цагийн хооронд
явагдах тул сонирхсон байгууллагуудыг идэвхитэй оролцохыг урьж байна. Анхны арилжаанд амжилттай оролцсон нийт байгууллагууддаа
баяр хүргэе.
МОНИ МАРКЕТ ФАНД ХХК