Logo
Бидний тухай
Мэдээ мэдээлэл
Нэвтрэх
Хамтран ажиллах

Монголын анхны мөнгөний захын платформ

Богино хугацааны хөрөнгөө удирдах, хэрэгцээгээ хангах мөнгөний захыг хамтдаа бүтээе.
Хамтран ажиллах

Мони маркетын давуу талууд

Богино хугацааны хөрөнгө удирдах, хэрэгцээгээ хангах мөнгөний захыг хамтдаа бүтээе!

Богино хугацааны хөрөнгөө удирдах
Богино хугацааны хэрэгцээгээ хангах
Хэвийн зээлээр баталгаажсан
Мөнгөний захыг хамтдаа хөгжүүлэх

Хамтрагч байгууллагууд

Бидний тухай

Мони маркет фанд ХХК нь 2021 оны 6 дугаар сард 4 хувь нийлүүлэгчтэй үүсгэн байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагаа нь банкны бус санхүүгийн байгууллагуудын богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээтэй болон илүүдэлтэй талуудыг нэгдсэн платформын тусламжтай холбож, санхүүгийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Сул чөлөөтэй, богино хугацаат эх үүсвэрийг харилцан ашигтайгаар бусад хуулийн этгээд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан зуучлах, байршуулах, тэдгээрийг холбох үйл ажиллагааг үзүүлэх, цаашлаад мөнгөний зах зээлийн хамтын санг олон улсын жишигт нийцүүлэн байгуулах явдал юм.

Банкны бус санхүүгийн байгууллагуудын дунд мөнгөний зах зээл, түүний бэнчмарк үүсэх

Санхүүгийн үйлчилгээг хүний оролцоогүй технологи, програм хангамжийн түвшинд шийдэх

Сул чөлөөтэй эх үүсвэрүүд тасралтгүй эргэлтэд орж, тэр хэмжээгээр зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх

Хэвийн зээлийн багцыг санамсаргүй түүврийн аргаар тулган баталгаажуулалт хийх тул зээлийн чанар сайжрах, санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнадаг болох

Үнэт зүйл
Хэрэглэгч

Мөнгөний зах нь хэрэглэгчдэд хамгийн хялбар байхаар зориулагдаж бүтээгдсэн

Цаг хугацаа

Хамгийн түргэн хугацаанд хамгийн амараар богино хугацааны мөнгөний хэрэгцээгээ хангахад тусалсан

Инноваци

Орчин үеийн шийдлээр хийгдсэн

Аюулгүй байдал

Таны мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан

Хамт олон

Д.Цолмон
ТУЗ-ийн дарга
Г.Батжаргал
Гүйцэтгэх захирал
Ч.Зоригтбаатар
Хуулийн зөвлөх
Ц.Доржнамжим
Эрсдэлийн менежер
Б.Бат-Энх
Дилер
Хамтран ажиллах

Манай платформыг ашиглан репо нөхцөлөөр хэвийн зээлийн багцаа худалдах, тодорхой хугацааны дараа буцаан худалдан авах, богино хугацааны зээл олгох, авах боломжтой. Энэ үйл ажиллагааны онцлог нь хэвийн зээлийг худалдаж авах, зээл олгохдоо Мони маркетын эрсдэлийн багаас тодорхой шалгуур хангасан, барьцаа хөрөнгөтэй, эрсдэлийн дүгнэлт, зээлийн лимиттэй харилцагч нартай хамтран ажиллах боломжтой.

Үүний дараа зээлдэгч, зээлдүүлэгч ББСБ-уудаас ирүүлбэл зохих баримт, бичгүүдэд үндэслэн Мони маркет фанд ХХК-ийн эрсдэлийн багаас эрсдэлийн дүгнэлт гаргаж, шаардлага хангасан зээлдэгч, зээлдүүлэгч нартай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, платформд нэвтрэх эрхийг өгснөөр мөнгөний захын үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос Зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудтай хамтран ажиллах бөгөөд манай платформд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй ББСБ-ууд бидэнтэй хамтран ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Платформ нь зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн төрлөөс хамаарч хоёр бүтээгдэхүүнтэй байна. Хэрэв барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн хөдлөх хөрөнгө байх тохиолдолд зээлийн гэрээгээр, харин барьцаа хөрөнгө нь хэвийн зээлийн багц бол 7, 14, 28 хоногийн хугацаатай репо нөхцөлтэй санхүүгийн хэрэгслээр тухай бүр мөнгөний захын үйл ажиллагаанд оролцох болно.

Зээлдэгчид тавигдах шаардлага:
  • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу 3 (гурав) болон түүнээс дээш жил хэвийн үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Зохицуулагч байгууллагаас тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 1 жил хангаж ажилласан байх;
  • Сүүлийн 2 улирлын байдлаар анхаарал хандуулах болон чанаргүй ангилалтай зээл нь нийт зээлийн багцын 10%-иас хэтрэхгүй байх;
  • Тухайн хүсэлт гаргагчийн хувьд Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар анхаарал хандуулах болон чанаргүй ангилалтай зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолт ирүүлэх;
  • Шаардлага хангахуйц хэвийн зээлийн багцтай байх байх;
  • Эцсийн өмчлөгчийг үнэн зөв тодорхойлж ирүүлсэн байх;
  • Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зохицуулагч байгууллагаас түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх;
  • Дампуурлын хэрэг болон татан буулгах үйл ажиллагаа эхлүүлээгүй байх;
Зээлдүүлэгч тавигдах шаардлага:
  • Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу 1 (жил) болон түүнээс дээш жил хэвийн үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Эцсийн өмчлөгчийг үнэн зөв тодорхойлж ирүүлсэн байх;
  • Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зохицуулагч байгууллагаас түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх;
  • Дампуурлын хэрэг болон татан буулгах үйл ажиллагаа эхлүүлээгүй байх;
  • Холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болон хамтран ажилласнаар цаашид эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байх;

Та робот биш гэдгээ батална уу

Та энэхүү формыг бөглөөд илгээнэ үү.
Бид тантай эргээд холбогдох болно.

7018-7700
contact@moneymarket.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Бага тойруу, ЖЖ цамхаг, 10 давхар
Мэдээ мэдээлэл
12 сарын 02, 2022

"Голден Хилл Партнерс ББСБ" ХХК ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ Репо зээлийн Мастер гэрээ байгуулж, Мөнгөний захын цахим платформд нэгдэн орлоо.

Дэлгэрэнгүй унших
09 сарын 19, 2022

"Дэвжих Нэхий ББСБ" ХХК Репо зээлийн Мастер гэрээ байгуулж, Мөнгөний захад нэгдэн орлоо.

Дэлгэрэнгүй унших
08 сарын 29, 2022

"Булл Капитал ББСБ" ХХК Репо зээлийн Мастер гэрээ байгуулж, Мөнгөний захын цахим платформд нэгдэн орлоо.

Дэлгэрэнгүй унших
08 сарын 26, 2022

"Гэрэл Финанс ББСБ" ХХК Репо зээлийн Мастер гэрээг байгуулж Мөнгөний захад нэгдэн орлоо.

Дэлгэрэнгүй унших
08 сарын 23, 2022

"Гүмүда Финанс ББСБ" ХХК Мөнгөний захад нэгдэн орохоор Мастер гэрээгээ байгууллаа.

Дэлгэрэнгүй унших
Бүгдийг харах